Экспорт өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар БУУРЧЭЭ

2020 оны 06 сарын 09

Монгол Улс  оны эхний таван сард  131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт дөрвөн тэрбум ам.доллар болов. Үүнээс экспорт хоёр тэрбум ам.доллар, импорт  хоёр  тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6  тэрбум ам.доллар буюу 28.3 хувиар буурчээ. Үүнээс: 

 

  • Экспорт 1.3 тэрбум ам.доллар буюу 38.5 хувиар
  • Импорт 322.6 сая ам.доллар буюу 13.9 хувиар  тус тус буурчээ.

 

Харин тавдугаар сард экспорт 632.7 сая ам.доллар, импорт 406.1 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 294.9 сая ам.доллароор өсөж, импорт 18.7 сая ам.доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний таван сард 948.3 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 934.5 сая ам.доллароор буурч, 13.9 сая ам.долларын ашигтай байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top