Сингапурын эдийн засаг 1965 оноос хойш хамгийн ихээр АГШИЖ болзошгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09


Сингапур улс хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориог сулруулж эхэллээ.

Эхний ээлжинд зарим сургуулиуд болон бизнесүүдийн үйл ажиллагааг нээх зөвшөөрөл олгожээ. Ингэснээр нийт ажилчдын 1/3 нь ажилдаа эргэн орж,  эдийн засгийн идэвхжлийг 75 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

2020 онд Сингапурын эдийн засаг 1965 онд тусгаар тогтносноос хойш анх удаагаа хамгийн ихээр буюу долоон  хувиар агшиж болзошгүйг эдийн засагчид онцолж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top