Австрали улс байшин барьж буй иргэн бүрд 25 мянган австрали доллар өгнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Австралийн Засгийн газар 476 сая ам.доллартай тэнцэх төсвийн дэмжлэгийг орон сууцны барилгын салбарыг дэмжих багц хөтөлбөрт зарцуулахаа мэдэгджээ.

Энэ оны эцэст дуусах уг хөтөлбөрийн хүрээнд шинээр байшин барьж буй болон гэрээ шинэчлэн, өөрчилж буй хүн бүрд 25 мянган австрали доллар бэлнээр олгох аж.

Ингэснээр улсын эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн таван хувийг бүрдүүлдэг барилгын салбарын 140,000 гаруй шууд ажлын байр, нэг сая гаруй дам ажлын байрыг дэмжих зорилготой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top