Хөх хотын цахим худалдааны туршилтын бүс ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Хөххотын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 10-нд Хөх хотын Хорингэр дүүрэгт боллоо.

Энэхүү туршилтын бүсийг 2018 оны долоодугаар сарын 24-ний өдөр Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулж эхэлснээр Хөх хот Хятадын хэмжээнд хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулсан хотуудын тоонд багтсан юм.

Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс Хөх хотод үйлчилгээ үзүүлэхэд суурилсан, Хятадын баруун хойд бүс нутаг болон Бээжин-Тяньжин-Хэбэй муж хоттой холбож, Орос, Монголд зориулсан "Интернэт + гадаад худалдаа" гэх цахим худалдааны шинэ хэлбэрийг бий болгох зорилготой.

Үүнээс гадна Хөх хотын Засгийн газар хил дамнасан цахим худалдааны аж ахуй нэгжүүд, хил дамнасан цахим худалдааны платформууд, хил дамнасан цахим худалдааны паркуудын дотоодын логистикийн төлбөр, байр түрээслэх төлбөр, боловсон хүчин бэлдэх зэрэг тал дээр 3 жилийн хугацаанд 200 сая юанийн нөхвөр олгохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар 30 гаруй хил дамнасан цахим худалдааны үйлчилгээний агентлаг, аж ахуйн нэгжүүд туршилтын бүсэд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top