Урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 442.3 сая ам.доллароор ӨСЖЭЭ 

2020 оны 06 сарын 11

Төлбөрийн тэнцлийн урсгал данс  оны эхний дөрвөн  сарын урьдчилсан гүйцэтгэлээр 874.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 442.3 сая ам.доллароор өсжээ.

Урсгал данс 874.1 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 367.8 сая ам.доллар, анхдагч орлогын данс 215 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин дөрөвдүгээр сард урсгал данс 205 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх сараас 98.7 сая ам.доллароор буурчээ.

Үйлчилгээний худалдааны орлого  оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 216.3 сая ам.доллар, зарлага 584.1 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 55 сая ам.доллароор, зарлага 511.5 сая ам.доллароор тус тус буурчээ.

Үйлчилгээний худалдааны тэнцэл  оны эхний дөрвөн сарын байдлаар 367.8 сая ам.долларын алдагдалтай байна.

Хөрөнгийн данс  оны эхний дөрвөн сард 24.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 10.7 (30.3%) сая ам.доллароор буурчээ.

Харин санхүүгийн дансны тэнцэл  оны эхний дөрвөн сард 322.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 290.8 (47.4%) сая ам.доллароор буурчээ. Санхүүгийн дансны тэнцэл дөрөвдүгээр сард 2.4 сая ам.долларын ашигтай гарч өмнөх сараас 39.5 сая ам.доллароор буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top