Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний таван сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс буюу инфляцын үзүүлэлтийг тодотгон хүргэе.
Тавдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсжээ.
Өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.5 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 3.9 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.3 хувь)
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.8 хувиар буурчээ.
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод тавдугаар сард өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.6 хувь, өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсжээ.
Өмнөх оны эцсээс 2.4 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 23.7 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 6.2 хувиар буурсан байна.
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард өмнөх сараас 0.1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.2 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 2.6 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )