Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.8 хувийг эзэлж буйг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ тавдугаар сард 697 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 54.6 (8.5%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 631.6 (65.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 8.1 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.
Татварын нийт орлого оны эхний таван сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.3 (14.9%) тэрбум төгрөгөөр буурахад:
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний таван сард 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1116.4 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Зарлагын өсөлтөд урсгал зардал 873.2 (27.3%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 301.8 (57.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )