Чанаргүй зээл 5.4 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

 

Mөнгөний нийлүүлэлт (M2)  тавдугаар сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 259.9 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар өсжээ. Энэ  өсөлтөд:

 

  • Валютын хадгаламж 1046.8 (35.7%) тэрбум төгрөгөөр
  • Валютын харилцах 62.5 (2.7%) тэрбум төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх  мөнгө 34.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.6 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 795.6 (4.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.  Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг буюу 51.2 хувь нь иргэдийнх байгаа аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 161.4 (12.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2 пунктээр өссөн байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тавдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.9 (5.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.3 (0.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top