Бразил, Мексикийн эдийн засаг 4.5-аас дээш хувиар АГШИНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

НҮБ-аас гаргасан “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөв” тайланд эрчимтэй хөгжиж буй орнуудын эдийн засаг 2020 онд 3.2 хувиар агшина гэсэн таамгийг тусгажээ.

Бразил, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс  зэрэг орнуудын эдийн засаг 4.5 хувиас өндөр хувиар агших бол Индонезийн эдийн засаг эерэг өсөлттэй байх төлөвтэй байна.

Эдийн засгийн огцом уналтын улмаас олон сая хүн ажлын байраа алдаж, ядуурал, тэгш бус байдал цар тахлын өмнөхтэй харьцуулахад даамжирч, нэмэгдэхээр байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top