АНУ-д коронавирусний тархалт үргэлжилсэн хэвээр байгаа тул ажлын байрны цомхотголын хоёр дахь давлагаа болж, зургаан сая гаруй боловсролтой ажиллах хүчин ажлаа алдаж болзошгүйг шинжээчид сануулж байна.
Тус улсад ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тавдугаар сарын 16-23-нд 2.4 сая, 23-30-нд 2.1 сая болсон нь цар тахал буурснаас хойшх буурсан үзүүлэлт юм. Хэдий тийм ч 2.1 сая хүсэлт нь цар тахлын өмнөх үеийн түвшнээс арав дахин өндөр үзүүлэлт аж.
“Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ын ажилгүйдлийн түвшинг энэ онд 12 хувь, 2021 онд 8 орчим хувь байхаар тооцож байна.
Сэтгэгдэл ( 0 )