Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас эдийн засагт тулгамдсан эрсдэлүүдийг бууруулахаар дор бүрнээ шийдвэр гаргасаар байна.
Франц улсын тухайд Сангийн сайд Бруно Ле Мэр улсынх нь эдийн засаг цар тахлын улмаас энэ онд 11 хувиар агших төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Тус улс коронавирусний эрсдэлийг бууруулахаар хоёр сар гаруй хугацаанд авч хэрэгжүүлсэн хөл хориог өнгөрсөн сарын дундаас сулруулсан. Кафе, зоогийн газрууд эхнээсээ нээгдэж, эдийн засгийн идэвхжил нь сэргэж эхэлж байгаа юм.
Тэгвэл Герман улс цар тахалтай тэмцэж, эдийн засгийг дэмжих хоёр дахь удаагийн арга хэмжээ буюу 111 тэрбум ам.доллартай тэнцэх багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Засгийн газар нь мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )