Хятадын Ардын банкнаас сар бүрийн 15-наас хойшхи эхний даваа гарагт эдийн засгаа дэмжсэн шийдвэрүүдийг гаргаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр буюу даваа гарагт арилжааны банкууддаа 2.95 хувийн хүүтэй, 200 тэрбум юань буюу 28 тэрбум ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө нийлүүлжээ. Өмнө нь олгосон 120 тэрбум юань, 240 тэрбум юань болон 500 тэрбум юанийн үнийн дүн бүхий зээлийн хугацаа тус тус дууссан учраас ийнхүү нийлүүлэлт хийсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын Ардын банкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ нь эдийн засагт үр дүнгээ өгч байна гэж буй. Тэгвэл Сингапур дахь “Westpac Banking Corp”-ийн макро стратеги хариуцсан захирал Фрэнсис Чин хэлэхдээ “Хятадын эдийн засагт цаашид илүү их хөрвөх чадвартай нийлүүлэлт хэрэгтэй” гэсэн байна.
Сануулахад, Хятад улс коронавирусний эрсдэлийг бууруулах үүднээс эдийн засгаа дэмжиж 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ энэ оны хоёрдугаар сарын эхээр мэдэгдэж, 10-ны өдөр санхүүжилтийн эхний багцыг баталж байв.
Сэтгэгдэл ( 0 )