Коронавирусний хоёр дахь давлагаа гарахгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг энэ оны эхний хагаст 12 хувиар, 2020 онд зургаан хувиар агшина гэсэн тооцооллыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас энэ сарын 10-нд гаргасан тайландаа онцолсон байна. Харин ирэх 2021 онд 5.2 хувийн өсөлттэй байхаар төсөөлжээ.
Ажилгүйдлийн түвшин 2019 онд 5.4 хувь байсан бол 2020 онд 9.2 хувь хүрч өсөхөөр байна. Шинэ цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө сүүлийн 100 жилд тохиолдож байгаагүй гүнзгий байх хүлээлттэй байгааг мөн онцолжээ. Түүнчлэн нөхцөл байдал эргээд хэвийн байдалд шилжихэд олон жил шаардагдана гэсэн байна.
Энэ оны сүүлийн улиралд цар тахлын хоёр дахь давалгаа гарвал эдийн засгийн үр дагавар үүнээс ч гүнзгий буюу дэлхийн эдийн засаг энэ онд 7.6 хувиар агшиж, ирэх онд 2.8 хувиар буюу алгуур сэргэнэ гэж тооцоолжээ.
Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эмзэг бүлэгт хүрч туслах, тогтвортой өсөлтийг дэмжих оновчтой хөрөнгө оруулалтыг хийхэд улс орнуудын төсвийн дэмжлэг чухал ач холбогдолтой болохыг тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )