2020 он гарснаас хойш анх удаа гадаад худалдааны тэнцэл 13.9 сая ам.долларын ашигтай буюу эерэг гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт хэвээр гэдгийг Төв банк тодотгож байна.
Тухайлбал, оны тавдугаар сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1579.7 сая ам.доллар буюу 28.3 хувиар буурсан.
Зөвхөн тавдугаар сард гэхэд 632.7 сая ам.долларын экспорт, 406.1 сая ам.долларын импорт хийжээ.
ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙН ӨСӨЛТ, САРААР
Сэтгэгдэл ( 0 )