Аж ахуйн нэгжүүдийн дунд ирэх арванхоёр сарын хугацаанд төгрөгийн ханшийг өнөөгийн түвшнээс суларна гэсэн хүлээлт давамгайлж буйг МҮХАҮТ, Монголбанктай хамтран хийсэн “Инфляцын хүлээлт” түүвэр судалгаа харуулж байна.
Валютын ханшийн хүлээлт / ирэх 12 сараар/
2019 оны I улирлын түүвэр судалгаанаас эхлэн ханшийн чиглэлийн индекс “төгрөгийн ханш чангарна” гэсэн мужид байсан бол энэ удаагийн судалгаагаар “төгрөгийн ханш суларна” гэсэн муж уруу шилжжээ.
Зээлийн хүүний талаарх хүлээлт /ирэх 12 сараар/
2020 оны II улирлын түүвэр судалгаагаар зээлийн хүүний чиглэлийн индекс өмнөх улирлын хүлээлтээс буурч, “зээлийн хүү буурна” гэсэн мужид гарчээ. Энэ нь аж ахуйн нэгжүүд зээлийн хүү ирэх арванхоёр сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй байгааг илтгэж байна. 2017 оны IV улирлын судалгаанаас хойш анх удаа ийм хүлээлттэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )