Коронавируснээс шалтгаалсан энэ удаагийн эдийн засгийн хямрал 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байгааг Дэлхийн банк тайландаа онцолжээ. Дэлхийн улс орнуудын 90 хувь нь Дотоодын нийт бүтээгдэхүүний уналттай нүүр тулна гэж таамаглав. Энэ онд дэлхийн эдийн засаг 5.2 хувиар агших бол ирэх 2021 онд 4.2 хувиар өсөх төсөөллийг зарлалаа.
Хөгжсөн орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүнзгий уналттай нүүр тулах хүлээлттэй байгаа бол, хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцолсон. Хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ.
Цар тахлаас шалтгаалсан сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг энэ онд найм хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг тав хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхааруулав.
Сэтгэгдэл ( 0 )