"Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааг эмийн ургамлуудын зохист харьцаагаар үйлдвэрлэдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Хүний биед ач тустай найман төрлийн тэжээл, 28 амин хүчил агуулсан уургаар баялаг хармаг жимсийг “Машид хүнс” ХХК үйлдвэрийн аргаар боловсруулан “Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундаа болгон хэрэглэгчдэд хүргэж буй. Хармаг жимс нь зөвхөн Монголын говийн хөрсөнд ургадаг гайхамшигтай жимс бөгөөд биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулах чадвараараа бусад жимс жимсгэнээс 4- 20 дахин илүү юм. Уг жимсний шүүсийг байнга ууж хэвшвэл хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Япон, Хятад, Орос зэрэг олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд “Машид хүнс” ХХК-ийн менежер О.Самбуутай “Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааны эрүүл мэндийн ач холбогдлын талаар ярилцсанаа хүргэе.


-“Машид хүнс” компанийн шинэ бүтээгдэхүүн “Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундаа хэрэглэгчдийн талархлыг хүлээх боллоо. Амин хүчил, уургаар баялаг хармаг жимсийг хандалж, эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэх болсон түүх сонин байна?

-Хармаг жимсийг Монголын уламжлалт анагаах ухаанд 2000 гаруй жилийн өмнөөс хэрэглэсээр ирсэн. Уламжлалт анагаах ухаанд түвд нэрээр буюу “панмибрайбү” гэдэг нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Хармагийн чадал эрдэм нь сэрүүн ширүүн, хөнгөн мохдог, зөөлөн тэгш хэмээн тэмдэглэсэн нь бий. Ном судруудад тэмдэглэснээр зүрхэнд халуун оршсон, нүд бүрэлзэх, нулимс цувирах, нуруу, хөл шархирах болон хуучирсан халуун, элэг бөөрний тамирыг сайжруулна гэсэн байдаг. Мөн шижинтэх буюу цусан дахь сахарыг бууруулах, эмэгтэйн өвчинд туслах, бие тэтгэх жоруудад гол болон туслах түүхий эд болдог эмийн ургамлаар ашиглаж иржээ. Энэхүү эмчилгээний шинж чанарыг нь үндэслэж хармаг жимсээр эрүүл мэндийг дэмжих ундаа үйлдвэрлэх сэдэл төрсөн юм.

-Монголын говьд ургадаг жимсээр хийсэн болохоор “Лагшин” брэнд монгол хүний биед онцгой тохирно гэж бодож байна. Энэ  бүтээгдэхүүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний гайхамшгуудыг мэргэжлийн хүнээс сонсмоор байна?

-Тэгэлгүй яахав, монголчууд бид эх орныхоо хөрсөнд ургасан байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа хэдэн мянган жилийн турш монгол хүний эрүүл мэндийг дэмжиж байсан Монголынхоо хөрсөнд ургасан эмийн ургамлуудаа хэрэглэж заншмаар санагддаг. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд агуулагдах химийн нэмэлт бодисууд болон хадгалах хугацааг уртасгах бодисууд бидний эрүүл мэндэд дайсагнаад удаж байна. Үүнийг таслан зогсоох эрэлт хэрэгцээ хүн амын дунд үүсээд байгаа нь сайшаалтай. “Лагшин” брэнд нь бүх биеэс хорыг гадагшлуулж, цусыг шингэлж, зүрх судасны өвчнөөс сэргийлж, даралт тогтворжуулах үйлчилгээтэй. Элэгний үйл ажиллагааг дэмжиж хоргүйжүүлэх процессыг дэмжинэ. Бөөр, давсагны үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчинд нэн сайн бөгөөд хүнийг залуужуулах увдистай хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үед ууснаар хоол шингээлтийг сайжруулж, гэдэс дотрыг цэвэрлэж, илүүдэл жинг бууруулах онцгой нөлөөтэй. Ядаргаа сульдааны үед хоолноос өмнө хэрэглэх нь өндөр үр дүнтэй. Бүх төрлийн хордлого архины болон эмийн хордлого, хими болон туяа эмчилгээний дараах хордлогуудын үед өдөрт гурван удаа хэрэглэвэл эмчилгээ илүү үр дүнтэй нь тогтоогдсон.

-“Лагшин” брэндтэй ижил төрлийн үйлчилгээтэй буюу эрүүл мэндийг дэмжих ундаа олон бий. Эдгээрээс “Лагшин” юугаараа ялгарах вэ?

-Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал болон эмийн түүхий эдүүдийг амт, чадлаар нь хоршуулж байж хүний биед ашиг тустай эм, тан гаргаж авдаг байж. Онолын тухайд зургаан амт, найман чадал, 17 эрдмийг чуулуулж байж ямар нэгэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргаж авдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Үүн дээр үндэслээд хармаг жимсийг гол түүхий эдээ болгон нэмэлтээр игүүшин, хунчир, үхрийн нүдний навч, жамба зэрэг эмийн ургамлыг нэмэлтээр оруулж байж бид “Лагшин” брэндийг гаргаж авсан. Олон төрлийн эмийн ургамал нэгдсэнээр чадал болоод эрдэм нь дэвжсэн бүтээгдэхүүн болж байгаа юм. Тэгэхээр “Лагшин” брэндийн орц нь бусад бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал болно гэж бид харж байгаа.

-“Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааг олон улсын зах зээлд худалдаалах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-“Лагшин” эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн нь “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд дэмжигдэн үйлдвэрлэж байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд Турк, Япон, Солонгос Улс руу “Лагшин” брэндийг нийлүүлэхээр яриа хэлэлцээр хийж, зах зээлийн нарийвчилсан судалгаанууд хийж байгаа. Ер нь “Лагшин” брэнд олон улсын зах зээлд амжилт олох бүрэн боломжтой. Учир нь хармаг жимсний шүүсийг байнга ууж хэвшвэл хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Япон, Хятад, Оросын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн.

-“Лагшин” эрүүл мэндийг дэмжих ундааны гол түүхий эд нь хармаг жимс. Зөвхөн Монголын говьд ургадаг энэхүү гайхалтай жимсний тархац хязгаарлагдмал. Тэгэхээр түүхий эдээ бэлтгэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Хармаг жимс нь олон төрөл зүйл байдаг бөгөөд Монголын их говьд чонон хармаг, хонин хармаг, ямаан хармаг гэсэн гурван төрлийн хармаг ургадаг байна. Ховд аймгийн зарим газраар, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймгийн зарим хэсэгт нуур тойрмын зах, элсэн хөрстэй гуу жалга, хужир марзтай газарт ургадаг. Хармаг нь хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимс юм.Тархацын хувьд маш бага. Харамсалтай нь хармаг жимсний ач тусыг ашиглахын тулд зүй бусаар түүвэрлэснээс үүдэн сүүлийн жилүүдэд тархац нь багасах болсон. Иймээс хармаг жимсний байгаль дээрхи нөөц хомстож, байгалийн нөхөн төлжилт эрс буураад байгааг харгалзан тариалах аргыг боловсруулан судалж байна. Энэ дагуу бид “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд үрсэлгээ гарган авч, уг ургамлыг хангайд нутагшуулах ажлыг эрчимтэй судалж, тодорхой амжилтад хүрээд байгаа.

-“Машид хүнс” компанийн цаашдын зорилго сонин байна. Монгол нутгийн эмийн ургамлын ашиг тусыг судлан дэлгэрүүлэх боломж бүрэн бий шүү дээ.

-Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шинэ инновацийн санал санаачлагыг дэмжин жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2016 онд байгуулагдсан. Бид эрдэмтэн судлаачидтай хамтран 2019 оноос эхлэн Монгол орны онгон зэрлэг байгальд ургадаг эмийн ургамлуудыг түүхий эд болгон ашиглаж, уламжлалт анагаах ухааны аргыг орчин үеийн биотехнологи, биоинженерчлэлийн аргуудтай хослуулан зохист харьцааг тодорхойлж “Лагшин” брэндийг үүсгэн зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

“Машид хүнс” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн хүнд нөхцөлд ажилладаг ажилчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг байнгын ачаалал, эрс тэс нөхцөлд ажилладаг мэргэжлийн хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэлтэй хор нөлөөллийг багасгах, саармагжуулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөг бууруулахад чиглэдэг. Жишээлбэл, химийн хортой бодистой ажилладаг, биеийн хүчний өндөр ачаалалтай, тоос тоосонцортой нөхцөлд ажилладаг мэргэжил, ажлын нөхцөл, ачаалал тус бүрд нь тохирсон хоргүйжүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүний судалгаанд түлхүү анхаарч байгаа. Бид тун удахгүй шинэ нэрийн бүтээгдэхүүнүүдээр бэлэг барихаар эрчимтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(202.126.89.184) 2022 оны 07 сарын 12

Кисель найруулчаад лагшин нэр өгчичдээ

0  |  0
Зочин(202.126.89.184) 2022 оны 07 сарын 12

Танай ундаанаас цардуул амтагддаг.\nОросын кисель найруулж зардагаа боль

0  |  0
Zochin(124.158.65.191) 2020 оны 12 сарын 07

Bodvol mergejiliin hynaltiin gazar bolon busad huns emiig shalgadag gazruudaar ni shalgahdsan baidag bailgui dee. Ekh ornii horsond urgadag gedeg utgaaraa eko l baij taaraa.

0  |  0
Zochin(64.119.24.253) 2020 оны 06 сарын 19

Мөнхнаран ээж

0  |  0
Top