Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2819.57 байна. Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш гурав орчим хувиар суларсан нь Монгол Улстай ижил төстэй бусад оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа үзүүлэлт гэж Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлж байна.
Тэрбээр “Энэ нь нэг талаас Монголбанк дотоодын захад идэвхтэй оролцож, ам.доллар нийлүүлж байгаатай холбоотой. Он гарснаас хойш зургаадугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд Монголбанк нийтдээ валютын захад 1.4 тэрбум орчим ам.долларыг нийлүүлсэн байна. Нөгөө талдаа 800 орчим сая ам.долларыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Ингээд цэвэр дүнгээр 600 орчим сая ам.долларыг дотоодын захад нийлүүлсэн байгаа. Монголбанкны зүгээс энэ онд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа. Учир нь энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 700-800 сая ам.долларын алдагдалтай гарна гэж төсөөлж байна. Бидэнд байгаа мэдээллээр өдөртөө 1000 гаруй машин хилээр гарч байна. Ингээд цаашдаа дэлхийн эдийн засгийн хандлага эерэг болоод, Монгол Улсын экспорт сэргэвэл төгрөгийн ханшид ирэх дарамт сулрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Дотоодын банкуудтай своп хэлцэл хийж байгаа нь цар тахалтай холбоотойгоор эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдээс болж зарим банкуудын хувьд төгрөгийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулаад, Монголбанкнаас банкуудтай ам.долларын своп хэлцлийг хийж байна” гэв.
Тодотгоход, зургаадугаар сар гарснаас хойш Төв банк банкуудтай Своп, форвард арилжаагаар дараах хэлэлцээнүүдийг хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )