КОВИД-19 | ОХУ-ын Төв банк Бодлогын хүүгээ БУУРУУЛЛАА

2020 оны 06 сарын 22

ОХУ-ын Төв банк энэ долоо хоногт Бодлогын хүүгээ Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойших түүхэн доод хэмжээнд хүргэж бууруулах хүлээлттэй байгаа талаар шинжээчид мэдээлж байсан. Тэгвэл тус улсын Төв банк Бодлогын хүүгээ 5.5 хувиас нэг нэгж хувиар бууруулан 4.5 болголоо.

ОХУ-ын Төв банк энэ онд улсынхаа эдийн засгийг  4-6 хувиар агшина гэж төсөөлж байгаа бол OECD байгууллагаас 8-10 хувиар агшихаар байна гэсэн таамаг гаргасан.

ОХУ-ын төсвийн алдагдал энэ онд OECD-ийн тооцоогоор ДНБ-ий 2.5-2.6 хувьтай тэнцэхээр байгаа бол тус улсын Засгийн газрын мэдээлснээр ДНБ-ий 8.5 хувьтай тэнцэж болзошгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top