Их Британид цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос үүдэн эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа хумигдсан байдалтай байна. Эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар дөрөвдүгээр сард 19 хувиар агшжээ. Аж үйлдвэрлэлийн салбар 20.3 хувиар, тэр дундаа автомашины үйлдвэрлэл 28.3 хувиар буурсан нь 1968 оноос хойших хамгийн том уналт болов. Барилгын ажил зогссонтой холбоотойгоор барилгын салбар 40.1 хувиар буурсан байна. Их Британийн xудалдаа аж үйлдвэрийн танхимын эдийн засгийн тэргүүн Сурен Тиру хэлэхдээ эдийн засгийн ихэнх салбаруудад ажиллах хүч буурсан тул V хэлбэрийн эдийн засгийн сэргэлтийн магадлал тун бага гэж мэдэгджээ.
Их Британийн төв банк бодлогын хүүг 0.1 хувьд хэвээр үлдээсэн хэдий ч актив хөрөнгө худалдан авах үйл ажиллагаагаа 100 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлснээр нийт багцын хэмжээ 745 тэрбум фунт стерлинг болсон.
Тодотгоход, дэлхийн төв банкууд коронавирусний эдийн засаг дахь эрсдэлийг бууруулахын тулд мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар байгаа. Оросын Төв банк энэ долоо хоногийн даваа гарагт бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )