Мorgan Stanley: Цар тахлын хоёр дахь давлагаа намар эхэлнэ 

2020 оны 06 сарын 25

 

Коронавирус цар тахлын тархалтыг барьж тогтоож чадлаа гэгдэж байсан БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудад халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна. АНУ-д гэхэд сүүлийн 24 цагт 36 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн засагт цар тахал өндөр эрсдэл дагуулсан хэвээрээ байгааг батлаж байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн төлөв байдал энэ онд бүхэлдээ тун тааруухан байхаар дүр зураг харагдаж байна.

Тэгвэл Мorgan Stanley хөрөнгө оруулалтын банкны төсөөллөөр дэлхийн  эдийн засаг хоёрдугаар улирлын тооцооллоор 8.6 хувиар агшиж, уналтын доод цэгтээ хүрч, дөрөвдүгээр улирлаас сэргэнэ гэж үзэж байна. 2021 оны эхний улирал гэхэд гурван  хувиар өснө гэж тооцжээ.

Дэлхийн эдийн засаг хурдан сэргэхэд дараах гурван  гол хүчин зүйл нөлөөлнө гэж үзжээ.

 

  • Коронавирусний шок нь эндоген шок биш (дотоод тэнцвэр алдагдаагүй
  • Санхүүгийн хөрвөх чадварыг эргэн сэргээхэд харьцангуй хялбар
  • Бодлогын хариу үйлдлүүд шийдэмгий, том хэмжээтэй хэрэгжиж байна гэж буй юм.

 

Төсөөлөлд  цар тахлын хоёр дахь давлагаа намар гарч, үүнийг хэсэгчилсэн хөл хорио тогтоох замаар хязгаарлана, 2021 оны зунаас вакцин гарна гэж үзжээ.

Мөн хоёр дахь давлагаа гарсан хэдий ч Азийн эдийн засгуудад эхнийх шигээ том сөрөг нөлөө үзүүлэхгүй. Учир нь улс орнууд вирусийг хяналтанд оруулах тал дээр энэ удаа илүү бэлтгэлтэй болсон хэмээн дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top