Евро бүсийн эдийн засаг суурь төсөөллөөр 2020 онд 8.7 хувь агших бол өөдрөг төсөөллөөр өсөлт -5.9 хувь, муу төсөөллөөр -12.6 хувь байхыг Европын төв банкны ерөнхийлөгч К.Лагард мэдэгдлээ.
Эдийн засаг хэрхэн сэргэх, коронавирусний вакцин хэзээ бий болох нь тодорхой бус тул хөрөнгө оруулалт болон хэрэглээн дээр дарамт болж байна. Энэ үед өрхүүд 2008 оны хямралаас ч илүү хуримтлуулж, хадгалах хандлагатай байгаа нь хэрэглээг хязгаарлаж, сэргэлтийг удаашруулах тул эдийн засгийг дэмжих шаардлагатайг тэрбээр онцлов.
Мөн вирусний дараах эдийн засагт бүтцийн өөрчлөлт бий болж, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлагууд хоорондоо “ойрхон зайтай” байх шилжилт хийгдэх бол үйлчилгээний секторт “зай барих” хандлага бий болно гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )