АНУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусний цар тахалтай холбогдуулан олгосон тэтгэмжийг 1.4 сая гаруй “амьгүй албат” хүртжээ.
Тус улсын сангийн яамны татварын байцаагчийн мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар, нийт 1.4 тэрбум ам.долларын тэтгэмж 1.1 сая талийгаачид шилжүүлсэн байна. Сангийн яам болон Татварын газар нийт 269 тэрбум ам.долларын 160.4 сая шилжүүлгийг шуурхай гүйцэтгэх явцдаа ийм алдаа гаргажээ. Шилжүүлгийн эхний шатанд тэтгэмж авах хүмүүсийн мэдээллийг нас барсан хүмүүсийн бүртгэлийн жагсаалттай тулгаагүй байна. Гэхдээ татварын албаны хуульчид 2018-2019 онуудад татварын мэдүүлэг өгсөн ч өнгөрсөн хугацаанд нас барсан хүмүүст тэтгэмж олгохоос татгалзах хуулийн үндэслэл байхгүй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан, татварын албанд талийгчдад шилжүүлсэн тэтгэмжийг буцаан татах арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
NBC сувгийн мэдээлснээр, талийгаачийн нэр дээр тэтгэмж орж ирсэн талаар гэр бүлийн гишүүд нь нэг бус мэдээлж байсан аж. АНУ-ын Конгресс өнгөрсөн гуравдугаар сард цар тахлын улмаас хохирол амссан иргэд, компаниудад нийт хоёр их наяд ам.долларын тусламж олгох хууль баталсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )