ОХУ-д коронавирусний тархалт нэмж бүртгэгдсэн хэвээрээ байгаа нь эдийн засаг дахь эрсдэлийг нь улам нэмэгдүүлж байна. Гэхдээ тус улсын Засгийн газар цар тахлаас үүдсэн хүндрэлийг хохирол багатай даван туулж байна гэсэн мэдэгдлийг өгч буй юм. ОХУ-ын ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 6.1 хувьд хүрсэн.
Тэгвэл Хөдөлмөрийн сайд Антон Котьяков “Дотоодын хөдөлмөрийн зах зээл цар тахлын оргил үеийг бусад орнуудаас харьцангуй хохирол багатай давсан” хэмээн мэдэгдэж байна.
Сануулахад, тус улсын Төв банк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулан 4.5 хувь болгох шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )