Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 230.3  тэрбум төгрөгөөр буурсан байна.

Үүнд, төмрийн үйлдвэрлэл, тамхи, химийн бүтээгдэхүүн, резин болон хуванцар бүтээгдэхүүн, хувцас, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл 2.9-52.5 хувиар буурчээ.

Харин хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэл оны эхний таван сард 620.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 469.6 (0.1%) сая төгрөгөөр буурчээ.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурахад сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы гурил, малын тэжээл, хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.3-15.7 хувиар өссөн хэдий ч ундаа үйлдвэрлэл (согтууруулах ундаа ороод) 0.5 хувиар мах, загас, ногоо, тос боловсруулалт 27.7 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.74.123) 2020 оны 06 сарын 28

UGAASAA YUUCH BAIHGUI BHD

0  |  0
Top