ХХБ, Улаанбаатар хотын банкууд НЭГДЛЭЭ

2020 оны 06 сарын 29

Монгол Улсын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 13 банкнаас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд НЭГДЖЭЭ.

Монголбанкнаас 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны  төвийн хамт Худалдаа хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

Тодотгоход, Худалдаа хөгжлийн банк системийн нөлөө бүхий таван банкны нэг. 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт актив нь 7.8 их наяд төгрөг байсан.

Улаанбаатар хотын банкны тухайд нийт актив  нь 2019 оны дөрөвдүгээр улиралд 1.7 их наяд төгрөг байв.

 

Банк санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг. Ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж Худалдаа хөгжлийн банкнаас мэдэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
F(202.9.46.121) 2020 оны 06 сарын 29

Elbegdorjiin bank Enkhboldiin 2 bank yg songuuld duusaad yalagdmagzaa negddeg ni neg nootoi

2  |  0
Top