Газрын тосны үнэ СЭРГЭЛЭЭ

2020 оны 06 сарын 30

Коронавируснээс шалтгаалан улс орнуудын эдийн засгийн идэвхжил буурсан нь газрын тосны үнийг түүхэн уналтад хүргэсэн билээ. Тэгвэл газрын тосны үнэ эргэн сэргэж байна.

Өнөөдрийн байдлаар Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ  1.68 хувиар өсөж, 41.71 ам.доллар байгаа бол Хойд Америкаас олборлодог,  хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны үнэ 39.32 ам.доллар байна.

Хятадын үйлдвэрлэл тооцоолж байснаас илүү хүчтэй сэргэж буйн зэрэгцээ АНУ-д орон сууцны борлуулалт өсөж байгаа нь цар тахлын сөрөг нөлөөлөл дороос эдийн засаг сэргэж байгааг харуулж байна Reuters мэдээлсэн.

Гэхдээ коронавирусний тархалт өндөр хэвээр байгаа нь эдийн засагт эрсдэл хэвээрээ гэдгийг сануулж, зах зээлд оролцогчдод болгоомжлол үүсгэсэн байдалтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top