ОУВС-гийн мэдээлснээр коронавирусний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн улмаас дэлхийн нийт засгийн газрын өрийн хэмжээ 2020 онд анх удаа 100 хувийг давж, дэлхийн ДНБ-ий 101 хувьтай тэнцэхээр байгаа аж.
Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас засгийн газрууд нийт 10 гаруй их наяд ам.долларыг орлогын тасалдал, нэмэлт зардал, бизнесийн зээл, батлан даалт зэрэгт зарцуулаад байна.
Сануулахад, ОУВС-гийн сүүлийн төсөөллөөр энэ онд дэлхийн эдийн засгийн агшилт 4.9 хувиар хэмжигдэхээр байгаа. Суурь төсөөллөөр хөгжингүй орнуудын эдийн засаг энэ онд 8 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3 хувиар агших төлөвтэй байгаа юм.
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева өнгөрсөн оны сүүлээр “Жак Полак”-ийн бага хуралд оролцохдоо дэлхийн өр 188 их наяд ам.доллар болж, түүхэн дээд рекордод хүрээд байгааг мэдэгдсэн. Өрийн өсөлт улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж буйг тэрбээр онцолсон юм. Нийт өрийн дийлэнх хэсэг буюу 2/3-ыг хувийн хэвшлийнхний өр эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )