Олон улсын судалгааны байгууллагууд дэлхийн эдийн засгийн төлөвийг шинэчлэхдээ өмнөх төсөөллөө дараалан бууруулж байна. Тухайлбал, Roubini Global Economics тавдугаар сарын төсөөллөө 0.8 нэгж хувиар бууруулан, 4 хувиар агшина гэж төсөөлжээ.
Тус байгууллагын эерэг төсөөллөөр коронавирусний вакцин гарах хүртэл вирусний тархалт хянагдахуйц түвшинд хадгалагдах, үйлдвэрлэл, хэрэглээ оны хоёрдугаар хагасаас сэргэх, төсөв, мөнгөний бодлогын үр дүнд эдийн засгийг дэмжихээр таамагласан байна.
Харин сөрөг төсөөллөөр зарим орнууд хөл хориог хэт эрт цуцалснаар цар тахлын дэгдэлт дахин нэмэгдэж, W хэлбэрийн хямрал ажиглагдах аж. Бизнес, хэрэглээ, санхүүгийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2020 онд 4.5-6.5 хувиар агшиж 2022 оноос алгуур сэргэхэд хүрч болзошгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )