Английн Төв банк бонд худалдан авалтаа буурууллаа

2020 оны 07 сарын 02

Английн Tөв банкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын хурлаараа  бодлогын хүүг 0.1 хувьд хэвээр хадгалах, бонд худалдан авах хөтөлбөрийн дүнг 100 тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Тус банкны төсөөллөөр эдийн засагт алгуур сэргэлт ажиглагдаж, төлөв нь тавдугаар сарын хурлаас хойш дээрджээ. Тиймээс бонд худалдан авалтаа сааруулах чиглэлийг барьж байна.

Цар тахлын эрсдэл дэлхийн хэмжээнд хэвээрээ байгаа учраас цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч инфляцын дунд хугацааны зорилт, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэмэлт арга хэмжээг авахад бэлэн байгаагаа Төв банк нь мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top