Харцага О.Хангай түрүүлж, аварга Ч.Санжаадамба, харцага Д.Анар нараас үзүүрт хүрнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Улсын баяр наадам дөхөж байгаа энэ үед айсуй наадмын бөхийн барилдааны таавар, талцал хөдөө гадаагүй хөглөрч байдаг сан. Энэ жил тун намдуухан байна. Арга ч үгүй. Цар тахалтай холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сараас ямар нэгэн хэмжээний барилдаан болоогүй. Тэгэхээр бөхийн хорхойтнууд чухам хэн, хэн хэрхэн шөвгөрч, хэн түрүүлэх, хэдэн цолтон төрөх тухай таамаг дэвшүүлэх нь их л тэнэг зоригтой хүний хийх ажил гэж бодсон бололтой. Гэвч наадмын чимээ цээжний алсаас огшин наашилж байгаа энэ үед ямар ч Монгол эр хүн нэгийг тунгаан, хоёрыг эргэцүүлэн догдлохоос өөр аргагүй билээ. Тиймээс бөхийн зүтгэлтэн, мэргэжилтэн биш ч дэмждэг бөхчүүдийнхөө дээлийн захыг сэтгэлдээ мушгиж суудаг Монгол эр хүний хувиар бүдүүнээс бүдүүн зүрх гаргавай. Яагаад болохгүй гэж.
 

Өнгөрөгч сарын сүүлээр манай сонины дугаарт Улсын аварга С.Мөнхбатын өгсөн ярилцлагаас харвал бөхчүүд маань хэдийгээр барилдаан болохгүй, бөөнөөр бэлтгэл хийж, хүчээ үзэх боломжгүй байгаа ч бэлтгэл, сургуулилтаа таслалгүй хийж байгааг дуулгажээ. Баттай мэдэж байгаагаар бол энэ жилийн наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн нэг Улсын аварга Э.Оюунболд лавтай барилдахгүй.

Тэгэхээр сүүлийн жилүүдэд баяр наадмын бөхийн хоймор эзэлж, энэхэн цагтаа тодорч байгаа Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын хувьд дээгүүр барилдана гэх таамаг бол мөнхөд байсаар байна.

Гэхдээ эдгээр өндөр цолтнуудаас түрүү бөх тодрохгүй ч Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрт хүрэх магадлал бий. Түүнд байнгын бэлтгэл сургууль, барилдаан гэхээсээ илүүтэй жин тээж яваад зодоглодог, эрлээр явж байгаад таарсан наадамдаа барилддаг Монгол хүний уугуул чанар байдаг учраас бусдаас илүүрхэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл уугуул чанар нь түүнийг түших магадлалтай юм. Н.Батсуурь аваргын хувьд ч ийм хэв шинж агуулагдаж байдаг гэдгийг бөхийн хорхойтнууд ярьдаг. Харин аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарт байнгын бэлтгэл, барилдаан хэрэгтэйг ч дурдсан нь бий. Тэд бол яах аргагүй жигдхэн бэлтгэл, асар их хөдөлмөрийн үрээр өндөр цолонд хүрч бэлтгэгдсэн мэргэжлийн бөхчүүд. Энэ утгаараа үзүүрт хүрч барилдах Ц.Содномдорж, их шөвөгт үлдэх П.Бүрэнтөгс нарын даваа хасагдах байх гэж тооцоолжээ. 

Эдгээрээс гадна Улсын заан Н.Жаргал­баяр, С.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр нар зодоглох байх. Улсын гарьдуудаас Б.Гончигдамба, Н.Ганбаатар нар барилдах ч их дээгүүр барилдахгүй л болов уу. Таамаглахад хоёр гарьдын хувьд аль аль нь тавын даваанд өвдөг шороодно гэх. Хоёр гарьдын хувьд нутгийн бөхчүүдээ дэмжиж байж ч болох юм. Гэхдээ эрэмбэ ч ийн таарч байгааг нуух юун.

Энэ жилийн баяр наадамд харцагуудаас О.Хангай баяр наадамд шуугиан тарина, тарих тарихдаа түрүүлэх бөхөөр нэрлэгдэж буй. Бөхийн хорхойтнуудын таамаглаж байгаагаар тэр тав, зургаагийн аль нэг даваанд нутгийн бөх Б.Бат-Өлзий харцагатай тунаж давснаар замаа засна. Эсвэл аварга арслангуудын нүд сэтгэлд багтахгүй халгиж байгаа шинэ төрсөн начингууд ч түүнтэй тунаж болно. Баяр наадмын тэргүүн магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр нар дэвэх ч тэд аанай л тодорхой зорилтот даваандаа л хүрэх болов уу.

Тэгвэл харцага Д.Анар яах аргагүй дээгүүр барилдана, дээгүүр даваанд ч тунаж мэднэ. Энэ жилийн баяр наадмын зургаагийн даваанд яахаас ч буцахгүй  О.Хангай, Б.Бат-Өлзий, Д.Анар гэсэн гурван харцага аль нэгэнтэйгээ тунах аюул гарцаагүй харагдана. Зургаагийн даваанд тав давж начин болсон 3-4 хүн аманд очиж, энэ гурван харцгаас цолны эрэмбээр ам авах тохиолдол Н.Жаргалбаяр заанд ирж болох юм. Зааныг хүнд гэмтэлтэй, барилдахгүй гэж байгаа ч бэлтгэлдээ гарсан, нэлээд өнгөлөг байгааг эх сурвалж дуулгасан. Барилдах эсэхийг мэдэх юм алга. Хэрэв барилдахгүй бол С.Пүрэвсайхан заан эрэмбэ эдэлнэ, гайгүй ч барилдах байх. Хоёр харцага тунана гэхээр олны таавар таамаг чамгүй эвдэгдэнэ. Хөдөлгөөнтэй, яаж  ч мэдэх Т.Баасанхүү харцага цолоо ахиулж дээшээ барилдахгүй ч тав, зургаагийн даваанд П.Бүрэнтөгс арслан түүнийг амлан авснаар өөрөө унана гэх барин тавин төлөг буулгажээ. Ингэхээр дээгүүр суудалтай бөхчүүдээс П.Бүрэнтөгс арслан энэ жилийн наадамд дээшээ барилдахгүй гэсэн үг. Харин зургаагийн даваанд Т.Баасанхүүг Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын аль нэг нь амлан авснаар түүний даваа дуусна гэх.
 


Тэгэхээр долоогийн даваа буюу шөвгийн наймд ийм зураг харагдана. Үүнийг би бөхийн хорхойтнуудтай хамт зураглаж байгааг болгооно биз ээ. Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Улсын начин Э.Энхбат, Б.Орхонбаяр, харцага Д.Анар, барилдвал заан Н.Жаргалбаяр, магадгүй заан Н.Түвшинбаяр, С.Пүрэвсайхан хоёр, нэгийн зэрэг аймаг, цэргийн цолтон ороод ирэхийг бас үгүйсгэхгүй. Энд бол тааварлаж, таамаглах аргагүй. Юутай ч энэ даваанд дээгүүр тааварт байгаа Н.Батсуурь өвдөг шороодно. Шороодохдоо начин Э.Энхбат юм уу, шинээр тодорсон цолгүй нэгэнд өвдөг шороодох таамаг хүргүүлжээ. 

Тэр тусмаа ёстой битүү морьд шиг олон сайн начин, аймаг цэргийн цолтнууд бий. Тамаглаж байгаагаар өнгөрөгч жил начин болсон Б.Орхонбаяр цолоо ахиулах байх. Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат зааны болзол хангах боломж аль аль талаасаа харагдана. Түүний нэг даваа нь Улсын заан Н.Түвшинбаяр. Үүнээс харахад Н.Түвшинбаяр заан зургаа юм уу, тавын даваанд Э.Энхбатыг тунаанаас гаргаж, даваа өгнө. Энэ утгаараа энэ жилийн наадмаас нэг заан цолтон төрнө. Ийн зураглаж байгаагаар бол шөвгийн дөрөвт Улсын аварга Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж, начин Э.Энхбат, харцага О.Хангай, барилдвал Н.Жаргалбаяр, үгүй бол Д.Анар нар үлдэх зураглал харагдана.

Ийнхүү цолны эрэмбээр Ч.Санжаадамба аварга начин Э.Энхбатыг амлаж, Ц.Содномдорж, О.Хангай, эсвэл Д.Анар орж ирснээр тунах магадлал бий. Байнгын бэлтгэлд байдаг Ц.Содномдорж арслан дөрөвт үлдэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй ч бөхийн хорхойтнууд түүнийг шөвгийн дөрөвт бүү хэл үзүүр түрүүнд үлдээн таамаглаж байгаа учраас дурдахаас өөр арга байсангүй. Ингэхээр хоёр заан төрөх ховорхон тохиолдол ч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Олны таамаглаж төлөглөснөөр  ийнхүү О.Хангай түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлнэ, эсвэл Д.Анар гэжээ. Манай төлөгчдийн буулгаж байгаагаар бол дээгүүр даваанд ийм хэмжээний барилдаан өрнөх аж.
 

Харин таамаглахын аргагүй барилдаанууд харцага, начны даваа буюу түүнээс доош даваанд өрнөхийг надаар хэлүүлэх юун. Дээрх таамагт явж буй аварга, арслан, заан, начингуудаас ч дор даваанд өвдөглөх нь цөөнгүй. Ийм тохиолдол дор даваанд өрнөх шалтгаан бий. Учир нь цар тахалтайгаар холбоотой ямар нэгэн барилдаан сүүлийн зургаан сарын турш зохион байгуулсангүй. Тэр тусмаа аймаг, цэргийн цолтой нөхдүүд бол ёстой битүү морьд л гэсэн үг. Аварга, арслан гээд цолтнуудын баримжаа алдагдсан байгаа. Ямар ч аавын хүү хөл хорионы дэглэмд сайн бэлтгэлээ базаагаад зоримог шийдэмгий мэх хийхэд хэнийг ч аваад хаяж болно. Өнгөрөгч жилийн барилдаануудад тодорч байсан аймаг, цэргийн цолтнууд бол юу ч бэлдсэн байж болно. Тэднээс бол тэгнэ гэхийн аргагүй шийдмэг мэх ирнэ. Нөгөө талаар өндөр цолтнуудын нүдэнд тэгтлээ өртөөгүй зодгондоо өссөн залуус ч гэнэт гарч ирнэ. Дөрөв, тав, зургаагийн даваанд эрэмбээрээ орж ирэх харцага, начингууд бас бий. Харцагуудаас Ө.Даваабаатар, А.Бямбажав, А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар гээд цолныхоо эрэмбэд хүрч барилдах бөхчүүд байгаа. Магадгүй цолоо баталж, улмаар даваа ахих харцага байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ эдгээрээс зааны даваа хүрэх нь юу л бол. Начин гэвэл дээр дурдсан Б.Орхонбаяр бол ямартай ч өсөж барилдана.

Олон бөхчүүдийн байр сууриас харж байхад тэд бөхийн хорхойтнуудын уухай дуунд хүч тамир сэлбэж байдаг аж. Үзэгчдийн уухайд их учир байгааг ч алдартай бөхчүүд олонтаа хэлсэн байдаг. Харин энэ жилийн наадмыг үзэгчгүй гэж болохоор зохион байгуулахаар Улсын онцгой коммисоос шийдвэрлэсэн. Үзэгчдийн сүр хүчээр даваа ахиулж байдаг бөх байхыг хэн байг гэхэв. Хэрэв тийм бөх байдаг бол даваа буурах л байх. Ямартай ч бөхчүүд маань цол чимгээ дуудуулан эр бяраа гайхуулах тэр л агшин сэтгэлийн тотгоор уухайлан байнам.

Сэтгэгдэл ( 74 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.61) 2025 оны 03 сарын 13

Хангай түрүүлэхэд 6-7 давааны тунаа дээр 4 т маш хүнд учраа үзүүр түрүүнд маш хүнд барилдаан хийх болно. Хэцүү дээ. Заа тэгээд амны хишиг, бэлтгэл , сэтгэлзүйн бэлтгэл нь мэдэж дээ. Түрүүлэх хэмжээний бөх мөн үү гэвэл яах аргагүй мөн.

2  |  0
Bold(202.126.88.234) 2025 оны 03 сарын 13

Taahad hetsuu dee. Aimgiin tsolton tsoorch garah ch ym biluu

1  |  0
Жандос(157.245.179.101) 2025 оны 03 сарын 13

Улсын начин Серик заан болно

1  |  1
Ховдын наадам болно(202.126.88.206) 2025 оны 03 сарын 13

Ховдол тог тасрах байх

1  |  0
Jj(202.126.90.116) 2025 оны 03 сарын 13

Yu bichsen pizda ve yg yah gd bgani oilgogdohgui

2  |  0
Зочин(192.82.67.102) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр бөх сайн мэддэггүй нөхөр байна даа

2  |  0
Эрдэнэ(103.57.94.126) 2025 оны 03 сарын 13

Даш начин 4 т үлдэнэ дээ

1  |  0
дураараа янкан бэ(202.126.90.132) 2025 оны 03 сарын 13

ДУраараа янкан бэ

1  |  0
Zochin (202.9.46.124) 2025 оны 03 сарын 13

Duraaraa ya ve

1  |  0
Batochir(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Enkhbat yaj vldeh ym yamar duraaraa taamagladag ymbe Hangai tvrvvlj Batsuuri vzvvrleh magadlal mash ondor

2  |  1
Зочин(192.82.74.61) 2025 оны 03 сарын 13

Хаха. Оюунболд барилдвал би барилдахгүй гэдэг үгнээс энэ хүнийг хэзээ ч түрүүлэхгүй юм бнаа гэж бодсон. Өрсөлдөгчөөсөө айж эмээж бна. Айдас зүрх үхнэ гэдэг зүрх зориг дутуу ,сэтгэлзүйн бэлтгэл огт байхгүй бнаа гэсэн үг.

2  |  0
Ыргыбай(192.82.74.34) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л хальт бөх сонирхдог хүний бодол. Ямар ч эрэмбэ логик алга.

1  |  0
Болд(211.36.157.27) 2025 оны 03 сарын 13

Буруул таамаглаж байна даа энхбат начин тэгж дээд даваанд гарахгүй ээ санжаа батсуурь содном хангай батөлзий орхонбаяр бөхчүүдэл дээд даваанд барилдах боловуудаа

3  |  1
123(202.126.90.119) 2025 оны 03 сарын 13

boh yu ch mededgui sda hol ochij huts

1  |  0
Бат(202.9.46.92) 2025 оны 03 сарын 13

Зун халуунд хөлсөө арчих алчуургүй бөх амнаас нь ичих юм ёстой ёоёотой

2  |  0
харамсалтай(150.129.143.196) 2025 оны 03 сарын 13

ХАР захуудаа чөлөөтэй ажлуулж байж НААДМАА хэвийн хийдгэчихгүй. ӨВЧИН тарвал ХАР захаар л тарах өндөр магадлалтайг БҮГД мэднэ. ӨГӨӨМӨР захын эзэн энхтүвшин захуудаа хорихгүй байж хоёрын хооронд НААДАМ хийлгэхгүй сүржигнэх хэрэг байна уу? ХИЛЭЭ сайн хаасан шүү.. ӨВЧИН ТҮМ БУЖИГНАДАГ ХАР захаар л тарна даа, ТАРВАЛ. ЭНЭ бол хууль

1  |  0
харамсалтай(150.129.143.196) 2025 оны 03 сарын 13

ХАР захуудаа чөлөөтэй ажлуулж байж НААДМАА хэвийн хийдгэчихгүй. ӨВЧИН тарвал ХАР захаар л тарах өндөр магадлалтайг БҮГД мэднэ. ӨГӨӨМӨР захын эзэн энхтүвшин захуудаа хорихгүй байж хоёрын хооронд НААДАМ хийлгэхгүй сүржигнэх хэрэг байна уу? ХИЙЛЭЭ сайн хаасан шүү.. ӨВЧИН ТҮМ БУЖИГНАДАГ ХАР захаар л тарна даа, ТАРВАЛ6 ЭНЭ бол хууль

1  |  1
ЖАМЬЯН(66.181.161.103) 2025 оны 03 сарын 13

УЛСЫН АРСЛАН ПҮРЭВДАГВА ГЭЖ ГАЙГҮЙ САЙН ХҮҮХЭД БАЙДАГ.ДУРГҮЙ ӨӨРТ НЬ ТААЛАГДДАГҮЙ БОЛХООР ТААВАРТ ОРУУЛААГҮЙ ЮМ БОЛОВ УУ? ГЭЖ БОДОЖ БАЙНА.ЕР НЬ БӨХИЙН БАРИЛДААНЫ ТААХ ХЭЦҮҮ НЭГ САЙН БӨХ ДЭЭР ДАВААНД ӨВДӨГ ШОРООДХОД БУСАД ТААВАР БУДАА.ХАРЦАГА ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ БОЛОХ БӨХ ЯАЛТЧГҮЙ МӨН. ТЭГЭХДЭЭ Л ТОМЧУУЛ БИЙ ШҮҮ.

3  |  0
Zoch(103.212.119.197) 2025 оны 03 сарын 13

Бөх мэддэггүй тэнэг б.на.

2  |  0
b(202.55.188.37) 2025 оны 03 сарын 13

arai l sportiin tailbarlagch uguuegch hiih boloogi bn oo \nGarid Gonchigdamba Khuhchirenger nar mini odloor nileed sn uzeh bh Anar enenjil arai hudlaa bhoo

1  |  0
Ff(66.181.161.59) 2025 оны 03 сарын 13

Batulziid l unachihgui bol hangai turuulnee asuudalgui

1  |  0
Boh meddeg hun baina(64.119.21.56) 2025 оны 03 сарын 13

Ene niitlelch er n boh owoo meddeg hun bainadaa. Amjilt!

1  |  0
Zochin(202.9.46.65) 2025 оны 03 сарын 13

Buxiig yzex xyn tsuun bolson .

2  |  0
Лхаа(202.126.89.136) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр ядаж бөхийнхөө эрэмбийг дарааг мэдэж байж юм бичээсээ нэл алдаа

1  |  2
санжав цолмон(202.137.144.175) 2025 оны 03 сарын 13

Ганбаатарын допингийн хугацаа дуусаагүй Хангай Анар түрүү үзүүрт үлдэх боломжгүй доор хоорондоо тунах эрэмбэтэй Увсын бөхчүүд эрэмбэ дээгүүүр амлаад бусдыг тунаагаад явчихна, жаргалбаяр арай бага тунана даа 90% худлаа таамаг бна даа хө

1  |  2
Сүрэн(212.124.154.101) 2025 оны 03 сарын 13

Миний таамагтай ернөө ижил байна шүү энэ жилийн түрүү бөх Ховдоос төрнөө үзүүр нь Дорнод уу Сэлэнгээс байх . Ерөөл бат оршиг

4  |  3
Сүрэн(212.124.154.101) 2025 оны 03 сарын 13

Миний таамагтай ернөө ижил байна шүү энэ жилийн түрүү бөх Ховдоос төрнөө үзүүр нь Дорнод уу Сэлэнгээс байх . Ерөөл бат оршиг

2  |  2
гочоо заан(202.9.46.68) 2025 оны 03 сарын 13

энэ жилийн наадмын бөх гэж ямар элэнцэг нь байх вэ дээ. Хангай харин түрүүлэхгүй ээ. 6,7-ийн аль нэгэнд эсвэл 4-ийн даваанд үсрээд өгнө. Гончигдамба энэ тэр арай ч тавын даваанд буугаад байхгүй байлгүй дээ Ууганаа. чи муу яаж бөх гадарлах вэ

1  |  0
mende(203.91.115.52) 2025 оны 03 сарын 13

hangai naidaj bga shu

1  |  0
Зочин(43.242.243.175) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ явдаг жорлонгуудыг хэн сонирхох юм бэ, бас дахиад л допинг, беен хэруул л болох биз, туруучийн хэруул нь дуусаагуй л байна

1  |  0
Додинг(66.181.161.88) 2025 оны 03 сарын 13

Оюунболд ыг дарж аваад та нар одоо хоорондоо алалцаад бас нэгиигээ дараа нь гүтгэхээ бодоод л суун уу

2  |  1
Ганаа(192.82.93.3) 2025 оны 03 сарын 13

Оюунболд түрүүлнээ

2  |  0
D(202.9.46.105) 2025 оны 03 сарын 13

Dash gej hun bga shuu

1  |  1
Зочин(64.119.19.172) 2025 оны 03 сарын 13

Ханш гарсан шүү холбогдоорой

2  |  1
Bilguun(66.181.161.32) 2025 оны 03 сарын 13

Dash

1  |  0
хэнтий(202.9.46.142) 2025 оны 03 сарын 13

батсуурь баараггүй түрүүлнэ

3  |  2
garamgai(107.167.104.13) 2025 оны 03 сарын 13

Сэтгэгдэл! batsuuri tvrvvln3

2  |  3
Hehe(172.58.188.243) 2025 оны 03 сарын 13

Augui duraaraa zognoson baih chin hehe tuvshinbayr enkhbatad ogno ch geh shg.

2  |  0
Зочин(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Арслан Ц.Содномдорж түрүүлнээээээээээээээээээээн

3  |  2
zochin(98.206.15.23) 2025 оны 03 сарын 13

avarga arslanguud n solobgosiin dopingiin tuviinhuniig avilgadaad shinjilgeenii hariugaa yanzalchihdag bolood 10 garui jil bolj bna.Iim zavaan naadam hiigeegui n deer.

1  |  0
E(66.181.186.44) 2025 оны 03 сарын 13

Lhagvagerel gej aimgiin zaan yum duulgana da

5  |  1
Аа(202.126.88.44) 2025 оны 03 сарын 13

Хангай түрүүлнэ

5  |  1
Мөнх(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Нэг залуу бөх ахмад бөхөд золгож очоод энэ жил цол ахиулах санаатайгаа хэлтэл дэвтэр авч харж байснаа чи чинь 3ийн даваанд уначихсан юм байна ш дээ гэсэн гэдэг шиг юм болж байна уу \n

3  |  0
Н(202.21.108.236) 2025 оны 03 сарын 13

Анар!

1  |  1
Зочин(192.82.74.61) 2025 оны 03 сарын 13

Барилдахгүй гээд байдаг нөхдүүдийн амны билгээс болж нэг сараас хойш бөх үзсэнгүй. Барилдахгүй гээд бсан нөхдүүд тэр чигтээ зайлж барилдах нь барилдаасай.

4  |  1
Галх наадам тусдаа(192.82.71.239) 2025 оны 03 сарын 13

Тэр Халхын наадамд Оюунболд барилдахгуй бол болохгуй гээд байгаа улс Галхын наадмаа тусдаа хийгээд туунийгээ барилдуулаа. Бид харин монголын наадамд оюунболд барилдахыг эсэргуйцэж байна.

3  |  3
Юм(192.82.71.239) 2025 оны 03 сарын 13

Энэ жил арай юм хэрэглэх эргуу байхгуй байлгуй дээ.

1  |  2
Далхаа(103.229.123.132) 2025 оны 03 сарын 13

Энэ наадмын бөхийг хэн гэдэг далдыг хардаг ламтан мэдээд таагаад байнаа харсан үзсэн юм шиг л яриад байхын нээрээ мэддэг бол юм хар мэргэлүүлмээр юм бишүү

2  |  1
(66.181.191.83) 2025 оны 03 сарын 13

Оюунболд барилдахгүй байх тэгвэл бүх бөхчүүд барилдахгүы бойкот хийнээ арай ч тэгж 2ын 2 наадам самарахгүй байлгүй дээ....

2  |  0
Монгол (66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

Оюунболд барилдана

2  |  2
БиМонголХүн(103.80.210.111) 2025 оны 03 сарын 13

Халхын наадамд залуу аварга Э.Оюунболд барилдахгүй бол утгагүй шүү дээ

3  |  5
Zss(61.84.35.206) 2025 оны 03 сарын 13

Medremjgui golog ve

2  |  1
хаха(202.21.101.134) 2025 оны 03 сарын 13

хуцдаг буян юм аа хэн тэгж байна \n

2  |  1
ider(66.181.161.15) 2025 оны 03 сарын 13

ёстой юу гэдэг билээ... төлөгчин гэж алж байдаг хуцаж байдаг буян юмаа ёо

1  |  0
Xhb(49.0.147.33) 2025 оны 03 сарын 13

Hutsdag hoshngnuud e uhsni chne sanjaadamba luiwardad bj tsol awsan sda

1  |  1
өөө(62.102.148.68) 2025 оны 03 сарын 13

ХХБ-ны хулгайн мөнгө Бямбасүгт Хангай Батөлзий мэтийг тэжээдэг болжээ, янз нь ...

2  |  4
Irgen(202.126.90.127) 2025 оны 03 сарын 13

Boljil bn harjil baiya, ali sain beltgel formtoi ni sain barildah bhaa

2  |  0
V(202.126.90.26) 2025 оны 03 сарын 13

Hangai 5iin davaand ya chihnaa,\nAnar uzuur, turuind uzne!

1  |  0
Хахаха(121.159.59.223) 2025 оны 03 сарын 13

Хангайгаас бусдаар ойлгох юм түй ч алга. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм.

3  |  0
Зочин(64.119.19.172) 2025 оны 03 сарын 13

Мөнгө

2  |  0
halh(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Gonchigdamba garidiig maani doosh ni hiij baih shiw dee harin ch tvrvvlne l gej vzne bas Pvrewdagwa arslang martaj bolohgvi ene jil ewgvi vzne dee

2  |  1
Зочин(202.126.88.197) 2025 оны 03 сарын 13

Содномтүрүүлж. Батсуурь үзүүрлэнэ хөхчирэнгэр орхонбаяр заан болно

1  |  3
zochin(103.10.23.219) 2025 оны 03 сарын 13

chi buh meddeggui hun bainaa

1  |  0
zochin(68.148.158.2) 2025 оны 03 сарын 13

Shuvgiin 4 d Burentugs, Batsuur, Munhbat, Batorshih uldej dayan avarga Batsuur turuulj darhan avarga bolnoo.

7  |  13
Уншигч (202.9.46.175) 2025 оны 03 сарын 13

Хөхчирэнгэр начин ягаад байхгуу байгаан шөвгийн дөрөвт үлдэндээ

2  |  0
haha(64.119.21.238) 2025 оны 03 сарын 13

yamr uvchtei sh**s ve ? buh medku bj hajuud bult2 usreed baidag garuud bdagdaaa yag terenshg bnshd\n

2  |  1
Хаха(66.181.178.91) 2025 оны 03 сарын 13

Дураараа шааж байнаа

5  |  2
Zochin(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

Hangai tvrvvlesesei busad ni yahab teges hiigeed batildana biz

2  |  0
Баярмөнх(202.126.89.187) 2025 оны 03 сарын 13

Найз бас л мэдрэмжтэй байна шүү.Бөх судлаач мэт буулгаж

1  |  0
А(202.126.89.62) 2025 оны 03 сарын 13

Анар түрүүлнээ.

4  |  0
Jirgeech(103.57.93.144) 2025 оны 03 сарын 13

Harin ch esregeeree sanjaadamba bish burentugs turuulj magadgui sanjaadamba zaaval helj bj zuvluj bj sain barilddag setgel zui muu burentugs turuuldeg bilee beltgel hiigeegui

2  |  0
баяраа(192.82.65.120) 2025 оны 03 сарын 13

Сайхан байна шүү ойрд бөх яриаагүй\n

3  |  0
сүх (66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Удахгүй наадам боллоо бөхчүүдээ дэмжэе

3  |  1
сүх (66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Удахгүй наадам боллоо бөхчүүдээ дэмжэе

3  |  0
Close menu