Төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх эрсдэлтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Төлбөрийн тэнцэл  оны эхний дөрвөн сард 665 сая ам.доллар буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.9 хувьтай тэнцэх алдагдалтай гарлаа. Урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 442 сая ам.доллароор нэмэгдэхэд голчлон КОВИД-19-ийн нөлөөгөөр экспортын орлого огцом татарсан нь нөлөөллөө.

Харин урсгал тэнцлийн алдагдалд том дүн эзэлдэг үйлчилгээний болон орлогын дансны гарах урсгал харгалзан 511.5 сая ам.доллар, 176.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт, худалдааны зээлийн цэвэр урсгал буурснаар санхүүгийн дансны ашиг 291 сая ам.доллароор багасахад голлон нөлөөлөв. Гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа нь цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх эрсдлийг нэмэгдүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top