Цар тахлын нөлөөгөөр зах зээлд оролцогчдын хүлээлт, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүссэнээр нийт хөрөнгийн хуримтлал нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар агшин, нийт эрэлтийг 0.9 нэгж хувиар сааруулах нөлөө үзүүллээ.
Хэдийгээр бизнесийн зориулалттай зээл өсөлттэй хэвээр боловч Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал, тэр дундаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдох зардал нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурчээ. Тэгснээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт саарах хандлагатай болжээ.
Харин төсвийн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн түвшиндээ хүрээгүй ч өмнөх оноос 43.4 хувийн өсөлттэй гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )