Оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 10.7 хувиар агшсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засагчдын төсөөллөөс давсан үзүүлэлт байсан юм. Тэгвэл эдийн засгийн агшилтын ихэнх хэсгийг уул уурхайн салбарын агшилт бүрдүүлснийг тодотгон авч үзье.
Алтнаас бусад бүтээгдэхүүний олборлолт буурч уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэгдүгээр улиралд 29.5 хувиар буурснаар эдийн засгийн өсөлтөд 7.6 хувийн сөрөг нөлөөг үзүүлснийг Төв банкны тайланд дурджээ. Тодруулбал,
Мөн Оюутолгойн зэсийн баяжмалд агуулагдах алтны агууламж өмнөх оны мөн үеэс 4.6 дахин буюу 78.3 хувиар буурсан нь уул уурхайн салбарын өсөлтөд томоохон сөрөг нөлөө үзүүлжээ.
Нүүрсний экспорт багассан нь тээврийн салбарт нөлөөлж, нэгдүгээр улиралд тээврийн салбарын нэмүү өртөг 30.5 хувиар агшсан байна. Тээврийн салбарын идэвхжил буурсантай холбоотойгоор шатахууны худалдаа саарч, мөн хөрөнгө оруулалтын шинжтэй машин тоног төхөөрөмжийн худалдаа буурснаар худалдааны салбарын өсөлт төсөөллөөс бага буюу -11.1 хувьд хүрчээ.
Орон сууцны барилгын эрэлт өссөнөөр барилгын салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар тэлж, төсөөллөөс өндөр байв.
Хэдийгээр төрийн үйлчилгээ нэмэгдсэн ч санхүү даатгалын салбар болон төрийн бус үйлчилгээ агшсанаар үйлчилгээний салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй ойролцоо буюу 0.7 хувиар нэмэгджээ.
Мал төллөлт 2020 оны эхний улиралд өндөр байснаар хөдөө аж ахуйн салбарын өсөлт хүлээлтээс давж, 14.3 хувьд хүрсэн.
Эдийн засгийн идэвхжил суларч, импортлох авто машины тоо буурснаар бүтээгдэхүүний цэвэр татварын орлого найман хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, таны эргэн төлөлтийн үргэлжлэх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37