Гадаад валютын нөөц оны эхнээс 1.1 тэрбум ам.доллароор БУУРЧЭЭ

2020 оны 07 сарын 06

Гадаад валютын албан нөөц  2020 оны эхнээс 1.1 тэрбум ам.доллароор   буурч, тавдугаар сарын эцэст 3202.9 сая ам.доллар болоо гэж Төв банкнаас мэдээллээ. Энэ нь сүүлийн гурван сарын дунджаар тооцсон валютын төлбөртэй барааны импортын найман  сарын хэрэгцээг хангах түвшин аж.

Гадаад валютын албан нөөц буурахад төлбөрийн тэнцэл эхний дөрвөн  сард 665 сая ам.долларын алдагдалтай байсан нь нөлөөлжээ. Мөн тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын гадаад бондыг эргэн төлсөн нь голлон нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top