ОХУ-ын Архангельс хотын шүүхийн даваа гарагийн хуралдаанаар сэтгүүлч Светлана Прокопьеваг алан хядах ажиллагаанд өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж үзжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө 2018 онд Radio Free Europe/Radio Liberty радио сувгийн сэтгүүлч тэрбээр 17 настай нэгэн хүү Архангельск хотод бөмбөг дэлбэлсэн тухай нэгэн нэвтрүүлэг бэлдэж байсан аж.
Энэ нэвтрүүлгийг олон нийтийг өдөөн турхирах сэдлээр цацсан гэх үндэслэлээр түүнийг буруутай гэж үзсэн байна.
Шүүх хуралдааны танхимд тэрээр “Бид хэзээ ч амаа үдүүлэхгүй” гэсэн уриатай богино ханцуйтай цамц өмсөж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Шүүхээс түүнд 500 мянган рубль буюу 6.1 мянган ам.долларын торгуул оноожээ.
Одоогоор түүнд хэдэн жилийн ял оноох эсэх нь тодорхойгүй байна.
ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 6-7 жилийн хорих ял, мэргэжлээрээ ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасах санкц үйлчилж байгаа юм.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл ( 1 )
gadniihnii gar hol bolj bolj eh ornoo muuldag setgyylchid ene radiod ajilladag muuhai urvagchid