Нийгмийн даатгалын сангаас эхний таван сарын байдлаар 9.4 мянган хүнд 21.6 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс мөнгөний хэмжээ нь 33.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50 хувиас дээш буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчдад 4-6 дугаар сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгож байна.
Тавдугаар сарын байдлаар 19.8 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн шилжилт хөдөлгөөнд сүүлийн саруудад огцом өөрчлөлт ажиглагдаагүй бөгөөд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо буурч, ажил идэвхтэй хайгаагүй тул бүртгэлээс хасагдсан иргэдийн тоо нэмэгдэх хандлага хэвээр хадгалагдаж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )