Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга, нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна.
Баяр наадмыг тэмдэглэхээр төсөвлөсөн гурван тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 1.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Баяр наадмын үйл ажиллагааг есөн салбар хороо зохион байгуулдаг. Хороо тус бүр зохион байгуулалтын ажлуудаа хийж байна.
Наадмын өдрүүдэд коронавирустэй холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулах боломжгүй. Үйлдвэрлэл үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Иргэд "Хүй долоон худаг" руу зорчихгүй байх хэрэгтэй. Хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулахгүй. Телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулаад наадмын үйл ажиллагааг хүргэнэ гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
delhiii dayar olon hvn uvduud endeed bhad huurch bayarlah yumuu
Үхсэн хатсаны наадам зээлсэн өрөө яая гэж байж улс нутгаа алдах шахам үед эрчихээд юун уламжлал