Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ харьцангуй сэргэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 42.95 ам.доллар байгаа бол Хойд Америкаас олборлодог, хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны үнэ 40.44 ам.доллар байна.
Сануулахад, Брент төрлийн газрын тосны үнэ дөрөвдүгээр сард дунджаар 25 ам.доллар байсан. Харин тавдугаар сард дунджаар 35 ам.доллар хүрч өссөн юм.
Дөрөвдүгээр сарын үнийн бууралт цар тахлын нөлөөллөөр эрэлт буурсны сацуу нийлүүлэгч орнуудын үл ойлголцлоос шалтгаалсан.
Дэлхийн банк, ОУВС, Блүүмбергийн шинжээчдийн төсөөллөөр газрын тосны дундаж үнэ энэ онд 37 ам.доллар, 2021 онд 41 ам.доллар байж өмнөх төсөөллөөс буурахаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )