Цар тахлын эдийн засаг дахь нөлөөлөл болоод цаашдын төлөвийг олон улсын байгууллагууд богино хугацааны давтамжтайгаар шинэчлэн гаргаж байгаа. Тэгвэл Фитч агентлагийн зургаадугаар сарын “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд 2020 онд дэлхийн эдийн засаг 4.6 хувиар агшина гэсэн өмнөх сарын төсөөллөө хэвээр үлдээлээ.
БНХАУ, ХБНГУ, Өмнөд Солонгос, Австралийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг өмнөх төсөөллөөс сайжруулсан бол Их Британи, Бразил, ОХУ, Мексик, Туркийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөхөөс бууруулжээ.
Тав болон зургаадугаар сарын макро үзүүлэлтүүд дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг илтгэж байна гэж Фитч онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )