АНУ-д иргэдийн орлого буурч, хэрэглээний зардал өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Коронавирусний тархалт АНУ-д өндөр хэвээрээ байна. Тус улсад төсвөөс ажилгүйдлийн тэтгэмж болон бусад багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нөлөөгөөр иргэдийн сарын орлого  дөрөвдүгээр  сард өмнөх сараас 13.6 хувиар өссөн бол хэрэглээ 12.2 хувиар агшжээ. Харин тавдугаар сарын байдлаар иргэдийн орлого буурч, хэрэглээний зарцуулалт өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, тавдугаар  сард хүн амын орлого өмнөх сараас таван хувиар буурч, харин хөл хорио суларсантай холбоотойгоор хэрэглээний зардал 8.1 хувиар өсжээ. Автомашин, цахилгаан бараа, тавилга гэх мэт удаан эдэлгээтэй бараануудын бодит хэрэглээ өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Өмнөх сард 12 хувиар агшаад байсан үйлчилгээний зардал тавдугаар  сард 5.2 хувиар өсөж, хадгаламж 23.2 хувиар бууран түүхэн дээд агшилтыг үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top