КОВИД -19 | Герман улс 10 сая гаруй ажлын байрыг авч үлдэж чаджээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 14

Герман улсад ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 6.3 хувьд хүрлээ. Ажилгүй иргэдийн тоо тавдугаар  сард 238 мянгаар  нэмэгдсэнээр  дөрөвдүгээр сард 5.8 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин ингэж өслөө.  Гэхдээ тус улс иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд арга хэмжээнүүд авч байгаа.

Цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд компаниудыг ажилчдаа түр хугацаанд чөлөөлөх эсвэл багасгасан цагаар ажиллуулахыг зөвлөж байна. Харин орлогын тасалдлыг улсаас нь нөхөн олгож байна.

Ингэснээр Герман улс нийт 10 сая гаруй ажлын байрыг хадгалж чаджээ.  Гэхдээ “ING”-ийн эдийн засагч Карстен Брзеский “Ажилгүйдлийн хэмжээ өндөр, гадаад эрэлт муу, хэрэглээ буурсан зэрэг нь тус улсын эдийн засаг V хэлбэрийн сэргэлттэй байхаас нэгэнт өнгөрсөнгэдгийг харуулж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(192.82.71.140) 2020 оны 07 сарын 15

Дайны дараа бүх хотууд нь сүйрсэн боловч цөөхөн жилийн дотор сэргээн босгож өндөр хөгжилд хүрч чадсан орон. Манайх шиг 30 жил мунгинаад цөөн хэд нь баяжиж бусаднь ядуурч тэнэгтээгүй. Нийтээрээ чинээлэг амьдардаг аливаа асуудалд ул суурьтай ханддаг хүмүүс нь мундаг.

0  |  0
Zugeeree(112.96.109.213) 2020 оны 07 сарын 14

Germanchuul davaad garnoo yaj iigeed. Gol huch ni bayn yaduugiin yalgaa bagatai, dundaj davhraga ni zuzaan. Ugiin humuujil, huvi humuus ni mundag shu de. Ed materials shunaltaad, margaash uheh gj bga yum shig amidardag humuus bish.

0  |  0
Top