Оксфорд Экономикс: Өрхүүд зарлагаа танахыг ИЛҮҮД ҮЗЭЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 14

Мүүдийз агентлаг эдийн засгийн мэдрэмжийн индикатор, өндөр давтамжтай тоон мэдээллүүдээс үзэхэд Евро бүсийн эдийн засгийн сэргэлт  удаан байхаар  байгааг  онцолжээ. “Google Mobility”-ийн мэдээллээс үзвэл хөл бөмбөгийн арга хэмжээ, дэлгүүр, зоогийн газрууд зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд нээгдэж эхэлснээр хэрэглээний зардал өссөн ч ихэнх улсад цар тахлын өмнөх түвшнээс бага байна.

Франц, Герман, Иx Британи зэрэг улсуудад тавилга болон авто тээврийн хэрэгслийн онлайн дэлгүүрийн хандалт өсжээ. “Оксфорд Экономикс” –ийн зүгээс “Хөл хорио суларсантай холбоотойгоор хэрэглээ өссөн ч тодорхой бус байдал өндөр, орлогын тогтвортой байдал эргэлзээтэй, эрсдэл өндөр хэвээр байгаа тул өрхүүд зарлагаа танахыг илүүд үзэж Eвробүсийн эдийн засгийн сэргэлт удаан байх магадлалтай” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.23.219) 2020 оны 07 сарын 15

бид чгэсэн өрхийн зарлагаа танах хэргэтэй дээ баяр гэсэн чинь бүгд л аймаар их зүлй аваад л

0  |  0
Top