БНХАУ-д өчигдрийн байдлаар коронавирусний гаднаас зөөвөрлөгдсөн нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Тус улсын нийслэл Бээжин хотод коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдсэнээр эдийн засгийн ирээдүйн төлөв, сэргэлтэд тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн ч сөрөг үр нөлөө багатай байхаар байна гэж шинжээчид үзэж буй юм.
Нэгдүгээр зэрэглэлийн хотууд болох Бээжин,Шанхай, Гуанжоу, Шенженд үл хөдлөх хөрөнгийн борлуулалтр цар тахлын өмнөх үеийн түвшнээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон хувийн компаниудын ашиг өндөр хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Оны эхний дөрвөн сард гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ашиг 29 хувиар буурсан бол хувийн компаниудынх 17 хувиар буурсан. Харин тавдугаар сарын байдлаар харгалзан 18 хувь болон 11 хувиар тус тус буурчээ.
Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 46 хувиар буурсан бол оны эхний таван сарын байдлаар 39 хувиар буурчээ. Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа төдийлөн сайжраагүй байгаа тул эдийн засгийг дэмжих бодлогын арга хэмжээ үргэлжлэх хүлээлттэй байна.
Оны эхний таван сард аж үйлдвэрийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар буурсан нь дотоод эрэлт төдийлөн сэргээгүй байгааг илэрхийлж буй юм. Боловсруулах салбарын ашигт ажиллагаа оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар буурсан бол эхний таван сард 16.6 хувиар буурч эрч нь багасжээ.
Харин уул уурхайн салбар дахь ашигт ажиллагаа оны эхний дөрвөн сард 35.2 хувиар буурсан бол эхний таван сард 43.6 хувиар буурч эрч нь нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )