68,514 зээлдэгчийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Коронавирустэй холбоотойгоор эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийн  хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэе.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан билээ. Уг арга хэмжээ нь зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн дарамт буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэнээр хувийн хэрэглээг урамшуулах, улмаар үүсээд буй өнөөгийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. Тэгвэл зургаадугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 13.5 хувь буюу 68,514 зээлдэгчийн 598.7 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top