Валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.2 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өсжээ. Харин өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь буюу 9.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.7 хувь буюу 1.2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.2 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.4  их наяд төгрөг буюу 47.1 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.23.23) 2020 оны 07 сарын 20

Валютын хадгаламжийг болих хэрэгтэй. Тэгээд ч хэдхэн гэр бүл эзэмшиж байгаа байх

0  |  0
Top