АНУ-д коронавирусний тархалт өндөр байгаа ч хөл хориог сулруулсан нь хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтийг дагуулж байна. Ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 13.3 хувь байсан бол зургаадугаар сард 11.1 хувь болж буурчээ.
Ажил эрхлэлтийн оролцооны түвшин тавдугаар сарын 60.8 хувиас зургаадугаар сард 61.5 хувь болжээ.
Чөлөөт цаг, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, мэргэжлийн болон бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээний секторуудад ажил эрхлэлт нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )