“Economist Intelligence Unit”-ээс дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгааг гаргадаг.
Тэгвэл сүүлийн шинэ судалгаагаар Монгол Улсын Эрсдэлийн үнэлгээг 2019 оныхоос муудан, 2016 оны сүүлийн улиралтай ижил түвшинд хүрсэн гэж үзжээ.
Сануулахад, “Economist Intelligence Unit” Монгол Улсын нийт эрсдэлийг 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд “хамгийн өндөр эрсдэлтэй” гэж үнэлж байсан юм.
Шинэ үнэлгээгээр Монгол Улсын Өр төлөх чадавхын эрсдэл нэмэгдэж ССС үнэлгээ авчээ. Эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нэмэгдсэн нь өмнөх 61 оноог 66 болон нэмэгдэж, эрсдэл нэмэгдэхэд хүргэжээ.
Мөн Банкны салбарын эрсдэл В үнэлгээнээс буурч, ССС болжээ. Чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа, цаашлаад муу зээл нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас эрсдэлийн оноог 58-аас 63 болгож өсгөжээ.
Валютын ханшийн эрсдэлийн үнэлгээ B хэвээр байгаа ч, оноо нь 51-ээс 59 болсон байна.
Эдийн засаг дахь улс төрийн эрсдэл цар тахлын нөлөөллөөс хамааран улам даамжрах эрсдэлтэй байна гэж үзжээ. Эдийн засгийн бүтцийн эрсдэл талаас экспорт БНХАУ-аас голчлон хамаардаг гэдгийг сануулжээ.
Сэтгэгдэл ( 0 )