Газрын тосны салбараас төвлөрүүлэх орлогын 1/10 нь л оржээ

2020 оны 07 сарын 21

Энэ онд Монгол Улсын хэмжээнд 6.6 сая баррель буюу 890 мянган тонн  газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335,6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж буй аж.

Тэгвэл  зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839.739 баррель буюу 106.806 тонн газрын тос олборлож, 740.244 баррель буюу 93.386 тонн газрын тос  экспортолжээ.

Тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 38.2 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулжээ. Тэгэхээр оны эхний хагас жилийн хугацаанд газрын тосны олборлолт, экспорт, төвлөрүүлсэн орлого бага байна. Төвлөрүүлэхээр тооцсон орлогын 1/10 нь  оржээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.27.87) 2020 оны 07 сарын 21

Олон улсын түвшинд наймаа хийж чаддаггүй новшнууд юмаа. Олон улсаас гуйлга гуйж тэрийгээ хувааж цуслаад дээр нь иргэд эх орноо тонон дээрэмдээд хогийн бас хөгийн Хүрэлсүх тэргүүтэй новшийн бүлэглэл засаг болж тоглоод сүйрүүллээ дээ.

0  |  0
Top