Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум ам.доллар боллоо.
Үүнээс экспорт 2.8 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 22.6 хувиар буурчээ.
Харин 2020 оны зургаадугаар сард экспорт 822.1 сая ам.доллар, импорт 467.7 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, экспорт өмнөх сараас 189.4 сая ам.доллар буюу 29.9 хувиар, импорт 61.6 сая ам.доллар буюу 15.2 хувиар тус тус өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )